Stop abortion
Gee - Аборт (Мөнгөгүй хүний цомог)
Алтан нарыг харах заяа дутсан аавдаа ирээгүй хүү минь
Амьсгалах чин буруутсан зүсийг нь хараагүй үр минь
Аборт гээчийн амьд хохирогч
болох лалар хувь заяа чамд минь тохиож
Авахуулна гэж шийдсэн ээжид чинь байхгүй буруу
Амьдралд арай хөлөө олоогүй аавын чинь түмэн буруу
Алаг үрийн мөрөөсөл болсон надад амьдын хагацал
үзүүлэх шийдвэрийг миний оролцоогүй гаргаал
Хараал ид би чамайг биедээ тээдэг бол
Бүхнээс илүү хайрлан хамгаалж хорвоог үзүүлэх болно
Гэвч олон хүний дундаас амьдрал намайг хасчиж
Үрийн зулай үнэрлэх тэр азын тооноос намайг хасчиж
Ээжийн чинь ээж аав чамайг хүсэхгүй новшийн пиздакууд
эн хорвоод эрчүүд чамайг бараг ад үзнэ шууд
Гэхдээ амьдарсан бол аав нь хайраар дутаахгүй байсын
Гэрэлд гарах хувь заяаг чин тэр пиздакууд хулгайлсын
Эсээрээ байгаа чамд бэлдэх хэрэггүй гэнэ авс
Энэ бүхнийг сонсоод би сэтгэлээр унана навс
Эцэст нь азгүй амьтны дүр гэвэл намайг харваас
Эцэг чин болох хувь заяа байсангүй дээ чааваас
Хорин зургаан насандаа хийсэн хамгийн том уран бүтээл
Хоёр эмчийн ажилбар хорвоод огт байхгүй гүйцээ
гэж бодохоор хойноос хүйт дааж яма нэг юм нуруу хатгаана
Магадгүй энэ дууг сонсвол ээж чин намайг буруутгана
Энэ хорвоод ирсэн бол чамайг өлгийдөх эцгийн чинь хайр бэлэн байлаа
Ирээдүйд миний амьдралд юу болох нь хамаа алга би зөвхөн чамайг хүсч байсан юм
Зөвхөн чамайг л … эргээд төрөх заяа байвал зөвхөн над дээр ирээрэй
Ээж чинь чамайг тодорхойлсон ирээдүйгүй шаврын хаалт гэж
Энэ одоо ямар хатуу хорвоогийн хуулийн заалт вэ
Эргэлзээгүй шийдвэрт нөлөөлж чадахгүй аав нь яах вэ
Эмх цэгцийг нь зөв олох гэж цаг хугацааг яаж буцаах вэ
Түмэн асуултанд хариулт олох гэж шөнөжин суулаа
Түгшсэн сэтгэлээ аргадах гэж тамхи багиуллаа
Тэглээ гээд тус алга зүрх минь өмөрч байна
Тэнэг ч юм шиг үхлээс харамлан өмөөрч байна
Ээжийн чин ээж ааваас айсны золиос болж
Энхрий чин амь түүний төлөөс болов
Эсэргүүцээд нэмэр алга аав нь бүх аргаар үзсэн
Уурлаж загнаж гуйж адаг сүүлд нь аргагүйтсэн
Үеийн гарууд өмнө хүүхэдтэйгээ эрхлээл
Үнэндээ энэ бол миний сэтгэл зүрхэнд бэрхшээл
Өмнөө байгаа жагрийг жаал ууж тайвширна тэгсгээл
Өөрийн минь дотроос надад бүгдийг хэлнэ тэс гээл
Гэвч яаж чадахын бэ би яаг галзуурлаа
Хувь тавилан байдаг бүгд нь чамаас нүүрээ бурууллаа
Хичээгээд чиний араас харамсахгүй байж чадахгүй
Гэхдээ хайртай болохоор ээжийг чин үзэн ядахгүй
Чамайг төрүүлэхгүй байхад нөлөөлсөн тэр бүх шалтгаан тэр ирээдүй мөнгө төгрөг
амьдралын боломж эн тэрээг бүгдийг нь хараал идэг би бүгдийг нь хараах болно